26/08/2025
Birthstone буюу төрсөн сарын чулуу гэж юу вэ?
Таны төрсөн сар бүрт тохирох үнэт болон хагас үнэт чулууг хэлдэг бидний хэлдгээр барууны уламжлал соёл юм. Энэ уламжлалын үүсэл нь эртний Энэтхэг, Вавилон, Иудейн соёл, мөн Христийн Библид хүртэл тэмдэглэгдсэн байдаг. Эрт дээр үеэс хүмүүс чулуу бүр тусгай энерги агуулж, хүнийг хамгаалж, аз жаргал, эрүүл мэнд, хайр дурлал, амжилтыг авчирна гэж итгэж иржээ. Төрсөн сарын чулуу, бидний хэлж заншсанаар ээлтэй эрдэнийн чулуу маань бидэнд аз авчирч, муу муухайгаас хамгаалагч сахиус болдог байна.
Орчин үед төрсөн сарын чулуу нь үнэт эдлэл, бэлэг дурсгалын хамгийн үнэ цэнтэй сонголт болсон. Эрдэнийн чулуу бүр өөрийн өнгө, гялбаа, билэг тэмдгээрээ онцлог бөгөөд хүний зан чанар, хувь тавилантай нь холбогддог гэж үздэг.
Та өөрийн төрсөн сарын чулуугаараа хүссэн гоёл чимэглэл, декороо манайд захиалж урлуулах боломжтой. Сар бүрийн эрдэнийн чулууны тайлбар, сонголтын мэдээллээр дахин уулзая.