D Арт галерей

D Арт галерей Уран зураг бол харах яруу найраг
Яруу найраг бол сонсох уран зураг

Уран зураг, эртний чамин тансаг шүрэн үнэт зүйл, хэт хутга, мөнгөн аяга уран сийлбэр, уран дархны бүтээлүүд, үнэт чулуун өв болсон хөөрөг

10/06/2026

🪷Монголын бурханы шашны тэргүүн, шашны залуу наран, Богд Гэгээн заларснаас хойш дэлгэр сайхан оронд минь дээдийн номын хур бууж, олон арван авшиг хүртээсээр байна. 2022 онд Бурхан багшийн ринсрэл Монгол орноо 27 жилийн дараа заларч, 2024 онд 30 жилийн дараа Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний авшгийг гадна дотны олон мянган сүсэгтэн олонд хайрласан билээ.

🙏1937 оноос хойш 90 жил тасраад байсан "Ганжуур их эрдэнийн эш лүн"-ийн дамжлага сэргэж, Монгол оронд тавигдаж байгаагүй маш ховор нандин ван авшиг, тид хөтөлбөр, эш лүн тэргүүтэй дээдийн номын хурыг хязгааргүй ихээр хайрлалаа. Мөн Бурхан багшийн манлай хоёр шавь хувилгаадын нандин шүтээн Монгол оронд минь заларч, сүсэгтэн олонд мөргөж залбирах ховорхон завшааныг бүрдүүлсэн нь шашин, соёлын төдийгүй сүсэг бишрэлийн ихээхэн ач холбогдолтой үйл хэрэг боллоо.

🙏Түгээмлийн эзэн Ганжуурва Догдан Ринбүчи дээдсийн айлдсан "Ганжуур их эрдэнийн эш лүн" нь Бурхан багшаас уламжлан ирсэн нандин дамжлагын адим жинлавыг Монголын хөрсөнд дахин сэргээсэн онцгой үйл хэрэг байлаа. Дөрвөн жилийн турш үргэлжилсэн энэхүү номын их далайгаас лам хуврагууд, сүсэгтэн олон оюуны рашаан хүртэж, итгэл бишрэлээ бататган, буян хишгээ арвижуулсан нь онцгой хувь тохиол байлаа.
Бурхан багшийн сургаалыг үг үсгээр нь шавь нартаа амнаас ам дамжуулан айлдаж, “эш лүн” хүртээх нь номын хүч, адис жанлавыг бүрэн бүтэн хэлбэрээр дамжуулах хамгийн чухал зан үйл юм. Зарлигийн эш лүнг хүртсэнээр үгийн адис жанлав, хүчийг нь бүрэн хүлээж авдаг төдийгүй Монголчууд бидний хувьд номын үйлс дэлгэрэх, хүн ардын сэтгэл сайхан болох, асар их буяныг хураах, газар орны лус савдгууд нь баярлаж, байгалийн гарц сайхан болж, хур бороо элбэгшдэг зэрэг тус эрдэм цаглашгүй гарахын уг болно.
Ийнхүү 2023-2026 оны хооронд 4 жилийн туршид үргэлжилсэн "Ганжуур их эрдэнийн эш лүн"-гийн сүнчой ном албан ёсоор дүүрлээ.

Түүнчлэн Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд 2026 оны 06 сарын 07-ны өдрөөс 06 сарын 09-ны өдрүүдэд тавьсан "Чойеин Сүнгий Ванчүг" бурханы авшиг байлаа.

🪷Энэхүү авшиг нь Монгол орноо Бурхан багшийн хоёр эрхэм шавийн ринсрэл Энэтхэг улсаас заларсан цаг хугацааны учрал тохиож, энэхүү дээдийн номонд Бакула Ринбүчи, Ёнген Ринбүчи, Жадо Ринбүчи болон Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт тэргүүтэй шашныг баригч багш дээдсүүд нэгэн дээвэр дор хуран чуулж, энэхүү дээдийн номын рашааныг хүртэж, буяны хотол чуулган цогцлоосон онцгой ховор мөчүүдийг өнгөрүүллээ.

Тарнийн ёсны авшиг буюу төвөдөөр ван хүртэх гэдэг нь уламжлалын нарийн дэг жаяг, учир утга бүхий зан үйл бөгөөд нүгэл хилэнцээ ариусгах, буяны үрийг арвижуулах, бодь сэтгэлийг олоход ихээхэн ач тустай. Мөн мунхагийн харанхуйг гийгүүлж, билиг оюуныг дэлгэрүүлэн, саруул ухаан, зөв танин мэдэхүйг хөгжүүлэхэд тусалдаг адистэдтэй хэмээн судар номонд олонтаа айлдсан байдаг. Энэхүү бэлгэ дэмбэрэлтэй шүтэн барилдлагын уг шалтгаанаар шашны наран зүг бүртээ дэлгэрч, даян дэлхий амар амгалантай, өлзий хутгийн цог бүрэлдэх болтугай.🙏

Зургийн тайлбар: Зүүн талаас Бакула Ринбүчи, Ганжуурва Догдан Ринбүчи, Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт, Жадо Ринбүчи.

08/06/2026
05/06/2026

Монголчууд минь дээ бид өөрсдөө л энэ сугалаа, сүлжээ, сургалт, инфлүзер гэдэг нөхдүүдийг хөөргөж хамаг юмаа алдаж байгаа шүү дээ! Өөрийн гэсэн бодолтой байцгаая!

Түмэн олны буянг даган баясая 🙏🙏🙏
31/05/2026

Түмэн олны буянг даган баясая 🙏🙏🙏

Хараал, хэл амнаас хамгаалах тарни  Ум ламаа саа хамаа саа хум пад🙏Хэрвээ хэн нэгний хэл амнаас цэрвэж цээрлэвэл энэхүү ...
29/05/2026

Хараал, хэл амнаас хамгаалах тарни

Ум ламаа саа хамаа саа хум пад🙏

Хэрвээ хэн нэгний хэл амнаас цэрвэж цээрлэвэл энэхүү тарнийг гурвантаа уншиж, гурвантаа нулимаарай🙏

Цахилгааны хэмнэлттэй ногоон гэрчилгээтэй 1️⃣ таалагдсан хаусаа ярьж хөөрөөд урамшуулалтай, хямдралтай ав /бартер оруула...
27/05/2026

Цахилгааны хэмнэлттэй ногоон гэрчилгээтэй 1️⃣ таалагдсан хаусаа ярьж хөөрөөд урамшуулалтай, хямдралтай ав /бартер оруулах боломжтой/ 🌳🌳🌳🌅🌅🌅

📲9️⃣9️⃣1️⃣1️⃣2️⃣8️⃣9️⃣7️⃣

Хотын төвөөс 25 км зайд Хандгайтын Богины Аманд ойн хажууд байрлалтай 10 айлд зориулсан 4-н улирлын СОГООТ ВИЛЛА хотхоны төслөөс 4 өрөө бүхий 118.1м2 талбайтай 2 давхар ТВИН ХАУСУУДЫГ санал болгож байна.

📌УРАМШУУЛАЛ - Энэ сард захиалга өгсөн эхний 2 Захиалагчид м2-5.5саяаас хямдруулан доорх үнээр захиалах боломжыг олгож байна.

💰Засалтай 1мкв - 5сая₮ /590 сая₮/
💰Засалгүй 1мкв - 4,5сая₮ /531сая₮/

▪️Айлууд хамгийн нягтаршил багатай бүсэд
▪️Бүрэн цутгамал хийцлэлтэй
▪️Ойн хажууд байрлалтай
▪️Гүний худагтай
▪️Нэгдсэн харуул хамгаалалт
▪️Хүүхдийн тоглоомын талбай
▪️Барилга бүр бие даасан бохирын септик системтэй
▪️Айл бүр эдэлбэр газартай
▪️Цахилгаан халаалтын систем
▪️Хувийн цахилгаан КТПН-тэй
▪️Хотхоноос 20м зайд спорт заалтай
▪️2026 оны 2-р улиралд ашиглалтанд орно

📲9️⃣9️⃣1️⃣1️⃣2️⃣8️⃣9️⃣7️⃣
https://maps.app.goo.gl/kePoHGzZjM6sVNDB9

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны 05 дуга...
11/05/2026

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын соёл урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Монголын соёл, урлаг, утга зохиолын салбарт эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёл, хүн түүхийн сэдэвт олон зуун бүтээл туурьвиж, түмэн олныхоо оюуны санд өргөсөн Эрхэм хүмүүн та эх дэлхийдээ амгалан нойрс доо...
УМ МА НИ БАД МЭ ХУМ

✍️"Харанга"-ын Лхагваа:- Танай гэрт зочин ирэхэд та юугаар дайлах вэ?- Юу хүссэнээр нь... Хүн хүнээ юу хүссэнээр нь дайл...
09/05/2026

✍️"Харанга"-ын Лхагваа:
- Танай гэрт зочин ирэхэд та юугаар дайлах вэ?
- Юу хүссэнээр нь... Хүн хүнээ юу хүссэнээр нь дайлах хэрэгтэй. Танайд ирж байгаа хүн эрүүл мэндийн шалтгаантай байж болно. Шартсан хүн орж ирж болно. Түүнд шар тайлах 100 грамм, цангасан хүн байж болно тэгвэл сайхан усаар. Эсвэл сайхан халуун кофе уудаг хүн байж болно, яг түүгээр нь юу хүссэнээр дайлах хэрэгтэй. Хэрэв дайлах зүйл танайд байхгүй бол тэр зүйлийг нь заавал олно. Тэгж олж, дайлах зүйлгүй бол хүн гэртээ уриад яах юм бэ? Ер нь тэгж дайлах юмгүй амьдраад ч яадаг юм. Сайхан цуйванд дуртай бол түүнийг нь хийж өгнө. Будаанд дургүй хүнд будаатай хоол өгчихөөд дайлсан гэж хэлэх хэцүү. Маханд дуртай бол сайхан мах чанаад өгнө. Хүн хүнээ дайлснаар хоосордоггүй юм. Өгсөн хүн үргэлж инээж, авсан хүн үргэлж чамлаж байдаг хорвоо доо...

Сүлд, сүнс хоёр чихэнд байдаг учир зовлонгоо хэнд ч битгий ярь!Хүний хамгийн том төлөвшил бол зовлонгоо ярихгүй байх, ас...
08/05/2026

Сүлд, сүнс хоёр чихэнд байдаг учир зовлонгоо хэнд ч битгий ярь!

Хүний хамгийн том төлөвшил бол зовлонгоо ярихгүй байх, асуудлыг шийдэх гарцаа олох дээр төвлөрч сурах, хүнд ялархахгүй байх …

Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайдаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг байдаг.
Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ.

Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоож эхэлдэг гэж ярьдаг.Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараасан гэдэг

Хэрүүлгүй, гомдолгүй харилцаа гэж байдаггүй юм. Харин хүчтэй хүмүүс хамт үлдэж, сул дорой нэг нь л өөр хүн хайж эхэлдэг …
Хүний амьдралд уйлмаар үе зөндөө л бий битгий уйл. Чиний нулимсны үнэ цэнийг чамаас өөр хэн ч мэдэхгүй … Ханиас чинь илүү хамаатан садан гэж байхгүй.

Бусдын үгээр үг хийх хэрэггүй. Чамтай тэд биш хань чинь л хорвоог туулах юм шүү …

#Хүү нараас маш их түшиг нөмөр , ач тус илэрдэг.
#Охин хүүхдээс хязгааргүй их хайр энэрэл халамж гэрэлтдэг. Үнэхээр сайхан ч юм даа энэ амьдрал.

#Үрээ битгий загна, цаг нь ирэхээр тэр өөрөө гэрэлтэнэ.
Чи түүнд хайраа өгч чадахаас бодлоо өгч чадахгүй.
Чи өөрөө зөв бай тэр чамайг л дуурайна.

БАТЛАМЖ ҮГС: ХАЙРААР ГЭРЭЛТҮҮЛЖ БАС ГЭРЭЛТЬЕ. Copy

Address

Bayangol Duukhee Center 2nd Floor D Art Gallerey
Ulaanbaatar
97699104990

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Telephone

+97699104990

Alerts

Be the first to know and let us send you an email when D Арт галерей posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to D Арт галерей:

Share