СОРУС / SORUS Jewellery

СОРУС / SORUS Jewellery БИД ТАНЫ ДУРСАМЖИЙГ УРЛАНА...
ЭНЭ БОЛ ҮНЭТ ЭДЛЭЛ...
ТА ҮҮНИЙГ ЭДЛЭХ ЭРХТЭЙ.

"АМЖИЛТ" маш энгийн...Ердөө МЭДДЭГ, ЧАДДАГ юмаа хийхээс л эхэлнэ...ЯМАР Ч ЗҮЙЛД АМЖИЛТ ОЛОХ 10 АЛХАМТаны зорилго, мөрөөд...
04/09/2025

"АМЖИЛТ" маш энгийн...
Ердөө МЭДДЭГ, ЧАДДАГ юмаа хийхээс л эхэлнэ...

ЯМАР Ч ЗҮЙЛД АМЖИЛТ ОЛОХ 10 АЛХАМ

Таны зорилго, мөрөөдөл том ч бай, жижиг бай дараах 10 алхам ямар ч зүйлд амжилт олоход тань тусална.
Та амьдралдаа ямар нэг илүү том зүйл хийхийг хүсэж байсан уу? Та хүсч байгаа зүйл дээрээ анхаарах ёстой. Тухайн зорилгоо төлөвлөж шийдвэрлэ. Чухал зүйл дээрээ анхаарч, аль болох их суралц. Таны бүрэн потенциалыг нээхэд тань дараах зөвлөгөө тус болно гэдэгт итгэж байна.
Амжилтанд хүрэхийн тулд үйлдэл хийх нь чухал. Мөрөөдөл, зорилгынхоо төлөө энэхүү төлөвлөгөөг ашиглах нь эхний алхам юм. Ямар ч зорилгоо биелүүлэхийн тулд дараах 10 алхмыг мөрдөөрэй. Та үйлдэл хийх үү?

1. СОНГОЛТ ХИЙ
- Яг юу хүсч байгаагаа тодорхой болго. Жинхэнэ амжилт тохиолдлоор бий болчихдоггүй. Та амжилттай байхыг сонгох хэрэгтэй. Таны сонголт юу вэ? Та зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай бүхий үйлдлүүдийг хийх үү?
Хэрэв таны хариулт тийм бол энэ баталгааг уншаарай. Өглөө орноосоо босохоосоо өмнө, орой унтахаасаа өмнө өдөр бүр чангаар уншиж байгаарай.
“Би мөрөөдөл зорилгодоо хүрэхийн төлөө тасралтгүй үйлдэл хийх болно. Өдөр бүр би илүү их амжилтттай байх болно. Миний амжилт бол цаг хугацааны л асуудал. Би амжилттай байх сонголтыг хийсэн. Би үйлдэл хийнэ..."

2. ТАНЫ ЗОРИЛГО ЮУ ВЭ?
- Та яагаад энэ зорилгод хүрэхийг хүсч байна вэ? Зүгээр л их мөнгөтэй болохыг хүсэхээс илүүтэй зорилготой байх нь чухал.
Дараах асуултуудад 7 хоногт нэг удаа хариулаарай.
Бусдын төлөө энэ зорилго юу хийж чадах вэ?
Энэ зорилгод хүрснээр миний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?
Энэ зорилго дэлхий ертөнцийг илүү сайжруулж байна уу?

3. ТА ЮУНД САЙН БЭ?
- Хүн бүр тодорхой авъяас чадвартай гэдэгт би итгэдэг. Тухайн зорилготойгоо холбоотойгоор өөрийнхөө сайн хийж чаддаг бүхий л зүйлсийн жагсаалтыг гарга. Тодорхой бай. Тухайн авъяас ур чадварууд зорилгууд бүрт хэрхэн хүрэхэд туслахыг тодорхойл.

4. АМЖИЛТЫН НЭГ ЦАГИЙН СИСТЕМ
Энэхүү процесс нь таны төсөөллийг тайван гэрэл гэгээтэй, урам зоригтой болгоно. Өдөр бүрийг зөвөөр эхлүүлж, өдөр бүр амжилттай байх хэрэгтэй. Амжилтын өдөр тутмын нэг цагийн систем:
• 10 минутанд шинэ жимс идэж, сунгалтын дасгал хий. Өдөр бүр 10 минут хувь хүний хөгжлийн талаар юм унш.
• 20 минут бясалгал хий.
• 20 минутанд бодлоо тэмдэглэн бич.

5. ЦАГ ХУГАЦААНЫ ХҮРЭЭ БИЙ БОЛГО.
- Үндсэн зорилгоо жижиг зорилгуудад хуваан зорилго тус бүрт хүрэх төлөвлөгөө, тодорхой өдрийг товло. Зорилгоо 5 жижиг зорилгууд болгон хуваа. Үндсэн зорилгодоо хүрэх цаг хугацааны хүрээг товло.

6. ТА ЯАГААД ЭНЭ ЗОРИЛГОД ХҮРЭХ ЁСТОЙ ВЭ?
- Тухайн зорилгод яагаад хүрэх ёстойгоо тодорхойлох бүхий л учир шалтгааныг жагсаа.

7. ХЭРЭВ ЭНЭ ЗОРИЛГОД ХҮРЭХГҮЙ БОЛ ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?
- Хэрэв тухайн зорилгод хүрэхгүй бол юу болж болох вэ, тэр бүхий л учир шалтгааныг жагсаа. Энэ жагсаалтыг байн байн гарга. Тухайн зорилго таны амьдрал ахуйд ямар үр ашигтай вэ, түүнд хүрэхгүй бол юу бол юу болох вэ? Бид одоогийн итгэл үнэмшлийнхээ хүрээнд бүхий л арга замуудыг бүтээж, эрэлхийлдэг. Эдгээр арга замууд нь бидний ухамсарт оюун санааны хүрээнд хэрхэн үйлдэл хийх талаарх түлхэцүүдийг бий болгодог. Бид итгэл үнэмшлээ өөрчлөх үед бидний мэдрэлийн эсийн арга замууд өөрчлөгддөг. Итгэл үнэмшлээ өөрчлөх хамгийн хялбар арга бол тухайн итгэл үнэмшлийн хэцүү талтэй нэгдэх явдал юм. Зорилгодоо хүрэх бүхий л учир шалтгаануудыг жагсааж, хүрэхгүй байвал таны амьдрал ямар байх талаарх бүхий л учир шалтгаануудыг жагсаах нь чухал.

8. УХААНТАЙ ХҮМҮҮСИЙГ ЭРЭЛХИЙЛ.
- Бид бүх зүйлд мэргэжилтэн байж чадахгүй. Амжилттай хүмүүс учир шалтгааныг бий болгодог. Таньд туслах бусад амжилттай хмүүүсийг эрэлхийл. Нөхцөл байдлаа сайжруулах үүднээс бусад хүмүүсийн мэдлэгийг хөшүүрэгдэх нь чухал.

9. ХҮЛЭЭЛТИЙГ ДАВ.
- Үргэлж 110% биелүүл. Юу хийж чадахаа ярих биш, харуул...!!!

10. ҮЙЛДЛИЙН ДАДЛЫГ ХӨГЖҮҮЛ.
- Орой бүр дараа өдрийнхөө төлөвлөгөөг гарга. Цаг хугацаагаа сайн зохицуулж сур. Ингэснээр өдөр бүр ажлаа амжуулж чадна. Өдөр бүр үйлдэл хийхийн хэрээр та зорилгодоо хүрэх болно. @дагагч

ТЭНГЭРИЙН СУМКод: М-033"Тэнгэрийн сум" гэдэг нь огторгуйн хүч, тэнгэрээс илгээсэн дохио гэсэн бэлгэдэлтэй. Аливаа хүмүүн...
03/09/2025

ТЭНГЭРИЙН СУМ
Код: М-033

"Тэнгэрийн сум" гэдэг нь огторгуйн хүч, тэнгэрээс илгээсэн дохио гэсэн бэлгэдэлтэй. Аливаа хүмүүний хувь заяа, амьдралын үйл явцад тохиолдох гэнэтийн зүйлсийг “Тэнгэрийн сум буулаа” гэж зүйрлэн хэлдэг.

Эрт дээр үед монголчууд тэнгэрийн сүр хүчийг аянга цахилгаан гэж үздэг байжээ. Түүнийг “ТЭНГЭРИЙН СУМ” гэж нэрлэсэн нь тэнгэрээс хүн газар луу илгээсэн дохио ч хэмээн үздэг байсан.

Зарим домогт баатар эрс тэнгэрийн сумтай, тэнгэрийн ивээлтэй төрсөн гэдэг. Энэ нь ер бусын хүч чадал, тэнгэрийн ивээл, онцгой хувь тавиланг бэлгэддэг. Тийм хүмүүсийг ер бусын хүчтэй, заяа төөрөгтэй, хамгаас онцгой хувь тавилантай ч гэж ярилцдаг байсан гэдэг...

Тэгэхээр “ТЭНГЭРИЙН СУМ” бол:
• Байгаль - Аянга цахилгаан
• Домог - Тэнгэрийн ивээл
• Урлаг - Хайр, хувь тавилангийн гэнэтийн мэдрэмж
• Орчин үе - Хурд, хүч, шийдвэр гэсэн агууллагатай...

________________________________________

ТАВАН НҮДЭН хосын бэлзэгСорьц: 916 /алт/Код: С-064Монголчуудын хувьд "ТАВАН НҮДЭН" хээ нь эрт цагаас уламжлагдан ирсэн х...
03/09/2025

ТАВАН НҮДЭН хосын бэлзэг
Сорьц: 916 /алт/
Код: С-064

Монголчуудын хувьд "ТАВАН НҮДЭН" хээ нь эрт цагаас уламжлагдан ирсэн хүндэтгэлтэй бэлгэдэл бөгөөд үндсэндээ дөрвөн арвайг нийлүүлсэн хэлбэртэй.

Арвай буудай мэт өсөж үржих, сайн сайхан дэлгэрэх, эд агуурс арвижих, аливаа үйл хэрэг дэгжих хөгжихийн бэлгэдэлтэй ажээ. Монгол язгууртнууд, дайчин эрсийн хуяг өмсгөл, эмээлийн гөлөм, дэвс, бүүрэг, дөрөө, хувцас, шууны хамгаалалт буюу харавч, адуу малын тамга, уламжлалт тоглоом, алт мөнгөн аяга, цэргийн зэр зэвсэг тэр дундаа сэлэмний мөр, бариул дээр таван нүдэнг сийлсэн байдаг. Мөн Монгол эхнэр хүний хувцасны чимэглэл, үсний боолт, ташааны бэл, эрчүүдийн хутганы бэл, мөнгөн аяга, үүд хаалганы цүү, дөрөөний сэнж, адууны тамга зэрэгт таван нүдэн хээ цөөнгүй тааралдана...

ҮҮРД ҮРГЭЛЖЛЭХ АМЛАЛТ...
02/09/2025

ҮҮРД ҮРГЭЛЖЛЭХ АМЛАЛТ...

УРАГ ТӨРЛӨӨ НЭРЛЭХҮЙ...Аавын талыг АВГААаваас тань дүү бол БАГА АВГААаваас тань ах эгч бол ИХ АВГАЭэжийн талыг НАГАЦЭэжэ...
27/08/2025

УРАГ ТӨРЛӨӨ НЭРЛЭХҮЙ...

Аавын талыг АВГА
Ааваас тань дүү бол БАГА АВГА
Ааваас тань ах эгч бол ИХ АВГА

Ээжийн талыг НАГАЦ
Ээжээс тань дүү бол БАГА НАГАЦ
Ээжээс тань ах эгч бол ИХ НАГАЦ

Авга, нагацын хүүхдүүд таны хувьд ҮЕЭЛ
Үеэлийн хүүхдүүд таны хувьд ХАЯАЛ
Хаяалын хүүхдүүд таны хувьд ҮЕЭНЦЭР
Үеэнцэрийн хүүхдүүд таны хувьд ХАЯАНЦАР
Таны эмэгтэй дүүг ЭГИ гэж нэрлэнэ
Таны төрсөн ах дүүсийн хүүхдүүд таны хувьд БҮЛ ДҮҮ

Таны хүүгийн хүүхэд таны хувьд АЧ
Ачийн хүүхэд таны хувьд ЖИЧ
Жичийн хүүхэд таны хувьд ГУЧ
Таны охины хүүхэд таны хувьд ЗЭЭ
Зээгийн хүүхэд таны хувьд ЗЭЛ

Өвөөгийн аавыг БУУРАЛ ӨВӨӨ
Буурал өвөөгийн аавыг ӨНДӨР ӨВӨӨ
Өндөр өвөөгийн аавыг ТЭРГҮҮН ӨВӨӨ
Тэргүүн өвөөгийн аавыг ЭЛЭНЦ ӨВӨӨ
Элэнц өвөөгийн аавыг ХУЛАНЦ ӨВӨӨ гэнэ.

Ахтай тань гэрлэсэн эмэгтэйг БЭРГЭН ЭГЧ
Дүүтэй тань гэрлэсэн эмэгтэйг БЭР гэнэ
Эгчтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН АХ
Дүүтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН ДҮҮ гэнэ.

Нэг дэх гэрлэлтийг АРИУН ГЭР БҮЛ
Хоёр дахь гэрлэлтийг ЭВЛЭГ ГЭР БҮЛ
Гурав дахь гэрлэлтийг ХОЛИОН ГЭР БҮЛ
Үүнээс цаашхыг ЗАВХУУЛ ГЭР БҮЛ гэдэг гэнэ...

Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс өөр хэлбэр дүрс болон утга агуулгатай юм. Хуримын бөгж нь хатан с...
26/08/2025

Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс өөр хэлбэр дүрс болон утга агуулгатай юм. Хуримын бөгж нь хатан сүйх, хаан бугуйвч гэдэг монгол хээний дүрсээс үүдлэн хийсэн.

Эрэгтэй хүний бөгжийг хаан бугуйвч, эмэгтэй хүний бөгжийг хатан сүйх гэж нэрлэнэ. Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билэгдсэн тэмдэг. Иймд хоёр дүрст хээ хоорондоо холбогдсоныг хос залуучуудыг үүрд хамт бэх бат аз жаргалтай амьдрахын ерөөл. Хаан бугуйвч нь хоёр зөрж барилдсан дугуй хэлбэртэй.

Яагаад хаан бугуйвч нь дугуй хэлбэртэй вэ?

Учир нь монгол гэрийн тоононы хэлбэр, хоёр айлын тоонот гэрээс гал голомтыг бадраах хүн нь нөхөр хүн. Хатан сүйх нь ташуу хоёр дөрвөлжин зөрж барилдсан байдаг.

Яагаад хатан сүйх ташуу дөрвөлжин хэлбэртэй вэ?

Тоонот гэрийн багана тулгуурын хэлбэр, хос багана шиг хоюулаа хамтдаа явъяа гэж ч монгол ардын дуунд гардаг, түүн шиг түшиг тулгуур нь эхнэр хүн юм.
Бөгжийн доторхи хоёр нүд чи, би, гадна талын гурван нүд аав, ээж, ах, дүү, хамаатан садангуудтайгаа үргэлж холбоотойгоос гадна, бас дөрвөн зүг найман зовхистой зовлон жаргалыг хамтдаа туулна гэсэн билэг тэмдэг.

Яагаад хаан бугуйвч гэж нэрлэв?
Гэргийнхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч гэж нэрлэжээ.

Яагаад хатан сүйх гэж нэрлэв?
Эр хүнийхээ цоморлиг нь болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ.

Хуримын бөгжийг эрэгтэй хүн баруун гартаа (чиний эрхэм хүндлэлд гэсэн утгатай), эмэгтэй хүн зүүн гартаа (чиний зүрхэнд гэсэн утгатай) зүүдэг. Монгол хуримын бөгж нь нэгэн ижил, өрх гэр, бат бэх, түшиг тулгуур, амьдралын хатуу зөөлнийг хамтдаа даван туулан, аав ээж, ахан дүү, садан төрөлдөө аз жаргал, сайн сайхан бүхний билэгшээснээрээ онцлогтой юм.


Удахгүй хуримаа хийх гэж байгаа бүх хосууддаа баяр хүргэе...

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Арды...
09/07/2025

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмаараа МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙХАН НААДААРАЙ...🇲🇳🇲🇳🇲🇳

МОНГОЛ УЛС ҮҮРД МАНДАН БАДРАГ...🇲🇳🇲🇳🇲🇳

БӨГЖ ЗҮҮХЭД УЧИР БИЙ...Та хуруундаа бөгжтэй бол аль хуруундаа хэрхэн зүүх ёстойг мэдэх үү...?Зүүсэн бөгж тань, танд юу т...
03/07/2025

БӨГЖ ЗҮҮХЭД УЧИР БИЙ...

Та хуруундаа бөгжтэй бол аль хуруундаа хэрхэн зүүх ёстойг мэдэх үү...?

Зүүсэн бөгж тань, танд юу тохиосон мөн юу тохиолдож болохыг өгүүлдэг байна. Та бөгжөө аль хуруундаа зүүснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нөлөөлдөг. Өнөө үед та бид гоёл чимэглэлийн зүйлсийг ямар нэг дүрэм журамд захирагдалгүй өөрийнхөөрөө зүүж хэрэглэх нь элбэг болжээ. Гэхдээ энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зүйл биш юм. Тодруулбал, дурлалт хосууд гэр бүлийн хүмүүс хагацаж салсан эсвэл бэлэвсэрсэн бол зүүн гарын долоовор хуруундаа зүүж гашууддаг аж. Хэрвээ та энэ хуруундаа зүгээр л бөгж зүүх дуртай бол энэ нь тийм ч сайхан санаа биш болов уу гэж танд зөвлөмөөр байна. Дээрхтэй адил зүйл тохиолдоогүй ч энэ нь тухайн таагүй зүйлийг зөгнөн биелэх дохио болдог аж.

♦ Зүүн гарын долоовор хуруунд бөгж зүүх нь уй гашуу хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг. Мөн хүний сэтгэлийг тогтворгүй хөнгөн болгодог гэж үздэг байна.

♦ Баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хүндэтгэхийн илэрхийлэл болдог байна

♦ Зүүн гарын эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү харуулдаг байна.

♦ Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт бөгж зүүдэг байна. Ингэснээр тухайн хүнийг хүндэтгэж буйн шинж ажээ. Зарим газарт зүүн гарын дунд хуруунд сүйн бөгжийг зүүдэг ёс их дэлгэрсэн байдаг.

♦ Ядам хуруунд бөгж зүүх нь хайр дурлалд одтой байх, хүний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд түүнчлэн сэтгэл үл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зүүн гарын ядам хуруунд олон орны хүмүүс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зүүдэг аж.

♦ Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бөгж зүүх нь хайр дурлалд азтай байх мөн тухайн хүний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна

♦ Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз омог ашиг орлогыг билэгддэг

♦ Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бөгж зүүдэг бөгөөд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар үргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг байна.

♦ Зүүн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгүй битүү бөгж зүүдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг билэгддэг байна.

Ийнхүү бөгж зүүх нь гоёл, гангараа төдийгүй цаанаа нарийн ёс жаяг, учир шалтгааныг агуулж байдгийг анзаарахад гэмгүй аж.

ЭМЭГТЭЙ БЭЛЗЭГ  Код: L-043
13/06/2025

ЭМЭГТЭЙ БЭЛЗЭГ
Код: L-043

01/06/2025

Address

Chingeltei District
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when СОРУС / SORUS Jewellery posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share