Cloudnetwork LLC програм хангамж, вэб сайт үйлдвэрлэнэ

Cloudnetwork LLC програм хангамж, вэб сайт үйлдвэрлэнэ Интернет програмчлал, Сошиал, Телемаркетинг

Манай компани 2012 онд байгуулагдсан цагаас хойш програм хангамжын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна

CLOUDNETWORK ХХК Нийслэлийн хэмжээнд 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл, 36 ЦЭЦЭРЛЭГийн / ашиглаж байгааг / вэб сайтыг бо...
25/11/2016

CLOUDNETWORK ХХК Нийслэлийн хэмжээнд 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл, 36 ЦЭЦЭРЛЭГийн / ашиглаж байгааг / вэб сайтыг боловсруулжээ. Манай ххк нь маш хямд үнэ өртөг, чанартай вэб сайт, ҮНЭГҮЙ ДОМЭЙН, ҮНЭГҮЙ ХОСТ, түргэн шуурхай засвар үйлчилгээ, бүтээлч хамт олноороо бусдаас ялгардаг.
Цэцэрлэгийн вэб сайтыг шинэчлэсэн дизайнаа танилцуулж байна. / Шинэчлэл мэдээж үнэ төлбөргүй /

Шинэ Macbook Pro-г танилцууллааӨчигдөр Apple компани энэ намрын хоёр дахь шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ з...
04/11/2016

Шинэ Macbook Pro-г танилцууллаа

Өчигдөр Apple компани энэ намрын хоёр дахь шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа.

Уг арга хэмжээний гол баатар нь шинэчлэгдсэн Macbook Pro зөөврийн компьютер байсан юм. Сүүлийн хэдэн жил огт өөрчлөгдөөгүй Apple-ийн хүчирхэг нөүтбүүкийг ямар болох талаар хэлэлцүүлэг, цуурхал нэлээд өрнөж байв.

Тэгвэл шинэчлэгдсэн Macbook Pro нь OLED технологи бүхий хурууны даралт мэдрэгч тэгш өнцөгтийг гарны товчлууруудын дээр байрлуулж өгснөөрөө онцлог байлаа.

Touch Bar гэгдэж байгаа энэ шинэ багажаар ажиллаж байгаа програмтайгаа холбоотой олон үйлдлийг хийх боломжтой. Ямар програм ажиллаж байгаагаас хамааран Touch Bar дээрх удирдлага өөрчлөгдөж байх юм.

Тухайлбал зургийн програм дээр байгаа бол зургийнг эргүүлэх, өнгө, тодролыг засах гэх мэтээр өөрчилж болно. Хэрвээ текст бичиж байгаа бол яг гар утасны товч шиг урьдчилж үг санал болгох, эможи оруулах зэргээр үйлчлэх юм.

Шинэ Macbook Pro нь гурван янзын хувилбартай гарсан байна. Үүнд 13 инчийн 2 хувилбар, 15 инчийн нэг хувилбар. 13 инчийнх нь Touch Bar-тай болон уламжлалт Touch Bar-гүй гэсэн хоёр янз.

Touch Bar-гүй 13 инчийн загвар нь давхар цөмтэй i5 болон i7 Intel процессорын сонголттой, хоёр Thunderbolt порттойгоор үнэ нь $1,499-оос эхэлж байна.

Touch Bar бүхий 13 инчийн загвар нь илүү хурдтай 2.9GHz i5 процессор, дөрвөн Thunderbolt порттой, үнэ нь $1,799-оос эхэлж байна.

Харин 15 инчийн загвар нь Intel Core i7 процессор, санах ойн илүү хурд, багтаамжтайгаар $2,399-ийн үнээс эхлэн зарагдах гэнэ.

Дээрх Touch Bar бүхий хувилбарууд нь бүгд 2 дугаар үеийн Touch ID хурууны хээ унших технологитой тул нэвтрэхийн тулд нууц үг оруулалгүй, хурууны хээгээ уншуулахад л болно.

Өнгөний хувьд Gray Space (саарал), Silver (мөнгөлөг) гэсэн хоёр хувилбартай байна.
Хамгийн хөнгөн, нимгэн Macbook Pro болж байгаа тул энэ загвараар Apple өмнөх Macbook Air болон Macbook загваруудаа төгсгөл болгож зөвхөн Macbook Pro бүтээгдэхүүнээ үлдээж байж магадгүй юм.

Учир нь 13 инчийн Macbook Pro-ийн хамгийн энгийн хувилбарыг сонгоход Macbook Air-тай үзүүлэлтээр ялгаагүй болж байна.

Шинэ Macbook Pro компьютеруудын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ холбоосоор үзээрэй.

Xiaomi компани ХОТЫН ЗАМД ЗОРИУЛСАН цахилгаан дугуй гаргалааТөрөл бүрийн электроник бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятадын Xi...
05/07/2016

Xiaomi компани ХОТЫН ЗАМД ЗОРИУЛСАН цахилгаан дугуй гаргалаа

Төрөл бүрийн электроник бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятадын Xiaomi компани энэ удаа цахилгаан хөдөлгүүртэй, эвхэгддэг унадаг дугуй зах зээлд гаргахаар болжээ. Танилцуулах ажиллагаа өчигдөр Бээжин хотод болсон байна.

2,999 юань буюу ойролцоогоор $455 үнэтэй гарах уг дугуй нь ухаалаг утсанд зориулсан аппликэшнтэй бөгөөд GPS зам заагч, илчлэгийн шаталт, замын урт, хурдыг тоолох функцүүдтэй.

250 Ваттын өндөр хурдны цахилгаан хөдөлгүүр, Панасоникын 20 ширхэг 2,900mAh баттерей (Tesla-д ашигладаг), Shimano Nexus 3-speed hub, 14.5 кг эвхэгддэг эх бие зэрэг нь QiCycle-ийг онцгой болгож байна.

Бүрэн цэнэглэсэн тохиолдолд 45 км зам туулах багтаамжтай. Замын түгжрэлд нэрвэгдсэн Хятадын томоохон хотуудад удахгүй машинаас олон цахилгаан дугуй явдаг болно гэж Xiaomi компани үзэж байгаа ажээ.

Cloudnetwork LLC - Програм хангамж үйлдвэрлэл, худалдаа
15/10/2015

Cloudnetwork LLC - Програм хангамж үйлдвэрлэл, худалдаа

Cloudnetwork ххк байгуулагдсан цагаас эхлэн үр бүтээлтэй, хичээнгүй  ажиллаж байсны үр дүнд компаны ажилтан Ж.Дунгаа Б.Х...
05/06/2015

Cloudnetwork ххк байгуулагдсан цагаас эхлэн үр бүтээлтэй, хичээнгүй ажиллаж байсны үр дүнд компаны ажилтан Ж.Дунгаа Б.Хатанбаатар нар нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын ХҮНДЭТ ЖУУХ бичгээр шагнууллаа. Бүх харилцагчиддаа баярлалаа. Бид цаашдаа улам хичээж ажиллаж болно.

Монголын бүх сайхан ээжүүд болон хөөрхөн хүүхдүүддээ ЭХ ҮРСИЙН баярын мэнд хүргье. Сайхан баярлаарай
31/05/2015

Монголын бүх сайхан ээжүүд болон хөөрхөн хүүхдүүддээ ЭХ ҮРСИЙН баярын мэнд хүргье. Сайхан баярлаарай

30/05/2015

Google корпорацийн жил бүр болдог I/O хөгжүүлэгчдийн чуулган дээр өчигдөр нэгэн сонирхолтой төслийг танилцууллаа.

30/05/2015

Массачусеттсын Технологийн Их сургуулийн хөгжүүлж байгаа ирвэс-робот цагт 48 км хурдалдаг нь хангалтгүй бололтой.

Цэцэрлэгийн вэб сайтCloudnetwork ххк нь өөрсдийн хөгжүүлсэн CMS-р цэцэрлэгүүдийн вэб сайтыг боловсруулж байгаа ба цэцэрл...
26/05/2015

Цэцэрлэгийн вэб сайт
Cloudnetwork ххк нь өөрсдийн хөгжүүлсэн CMS-р цэцэрлэгүүдийн вэб сайтыг боловсруулж байгаа ба цэцэрлэгийн вэб сайтад шаардлагатай бүх төрлийн модулийг багтаасан бөгөөд нэг цэцэрлэгийн вэб сайтыг 1 хоногын дотор боловсруулах боломжтой юм.
Бид сургуулийн вэб сайтдаа цэцэрлэг.мон домэйн дээр үнэгүй Sub домэйн үүсгэж өгөх / жишээ нь: 72.Цэцэрлэг.мон хаягтай болно /, эхний жилийн web hosting үйлчилгээг үнэгүй олгож, тухайн цэцэрлэг жилд 200,000₮ хэмнэх боломж олгож байгаа.
Мөн тухайн цэцэрлэгийн вэб дээрх мэдээлэл тухайн дүүргийн Боловсролын хэлтэс болон НБГ-н сайт дээр автоматаар гарах давуу талтай.

Бид сүүлийн 2 жилд нийслэлийн 25 цэцэрлэг, орон нутгийн 3 цэцэрлэгийн вэб сайтыг боловсруулсан бөгөөд энэ нь хамгийн олон цэцэрлэгийн вэб сайт боловсруулсан компани болсон байна

Сургуулийн вэб сайтCloudnetwork ххк нь өөрсдийн хөгжүүлсэн CMS-р дунд сургуулиудын вэб сайтыг боловсруулж байгаа ба сург...
26/05/2015

Сургуулийн вэб сайт
Cloudnetwork ххк нь өөрсдийн хөгжүүлсэн CMS-р дунд сургуулиудын вэб сайтыг боловсруулж байгаа ба сургуулийн вэб сайтад шаардлагатай бүх төрлийн модулийг багтаасан бөгөөд нэг сургуулийн вэб сайтыг 1 хоногын дотор боловсруулах боломжтой юм. Бид сургуулийн вэб сайтдаа e-school.mn домэйн дээр үнэгүй Sub домэйн үүсгэж өгөх / жишээ нь: 3.e-school.mn хаягтай болно /, эхний жилийн web hosting үйлчилгээг үнэгүй олгож, тухайн сургууль жилд 200,000₮ хэмнэх боломжтой байгаа.

Мөн тухайн сургуулийн вэб дээрх мэдээлэл тухайн дүүргийн Боловсролын хэлтэс болон НБГ-н сайт дээр автоматаар гарах давуу талтай. Бид сүүлийн 2 жилд нийслэлийн 25 сургууль, орон нутгийн 1 сургуулийн вэб сайтыг боловсруулсан бөгөөд энэ нь хамгийн олон сургуулийн вэб сайт боловсруулсан компани болсон байна

Цахим өргөдөл гомдолИргэн өргөдөл гомдол, санал хүсэлтээБиечлэн аваачихУтсаарөргөдөл гомдлын вэб сайтаарИмэйлээрФэйсбүүх...
26/05/2015

Цахим өргөдөл гомдол
Иргэн өргөдөл гомдол, санал хүсэлтээ
Биечлэн аваачих
Утсаар
өргөдөл гомдлын вэб сайтаар
Имэйлээр
Фэйсбүүх
Твиттер ээр хүргүүлж болох бөгөөд тухайн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явц болон ямар ажилтан дээр явж байгаа зэргийг өргөдөл гаргагч маань хянах боломжтойгоороо онцлогтой юм. Манай өргөдөл гомдлын систем Увс аймаг / 70452222.mn /, болон Дорноговь аймагт / 70520003.mn, 70523737.sainshand.do.gov.mn ашиглагддаг бөгөөд 2014 онд Увс аймгийн иргэдийн саналаар хамгийн сайшаалтай, иргэдэд таашаагдсан програмын төсөл болсныг энд дурдахад таатай байна.

Address

Bayandzürh

Opening Hours

Monday 08:30 - 18:30
Tuesday 08:30 - 18:30
Wednesday 08:30 - 18:30
Thursday 08:30 - 18:30
Friday 08:30 - 18:30
Saturday 10:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Cloudnetwork LLC програм хангамж, вэб сайт үйлдвэрлэнэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share