Maral Exquisite Gemstones

Website

Maral Exquisite Gemstones Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Maral Exquisite Gemstones, Jewelry/Watches, Ulaanbaatar.

Марал брэнд нь байгалийн үнэт чулуун Дээд зэрэглэлийн гоёлын коллекц болон Мөнхийн классик загварууд, мөн өдөр тутмын энгийн гоёлийн загваруудыг таны захиалгаар урлан хүргэж байна.

15/10/2026
Үнэт эдлэлийн цуглуулга бүр байгалийн хос алмаазан шигтгээтэй ээмгээс эхэлж, өдөр бүр зүүхэд тохиромжтой, цаг хугацааны ...
14/10/2026

Үнэт эдлэлийн цуглуулга бүр байгалийн хос алмаазан шигтгээтэй ээмгээс эхэлж, өдөр бүр зүүхэд тохиромжтой, цаг хугацааны шалгуурыг давах сонгодог гоёлоор үргэлжилнэ.

''Алмаазан Tennis бугуйвч''
Өдөр, орой аль ч үед таны төрхийг эрхэмсэг, дэгжин харагдуулах мөнхийн сонгодог загвар.

''Давхарлан зүүхэд төгс зохицох Eternity бөгж''
Нарийн хийц, алмаазын гялалзсан туяаг хослуулсан энэхүү бөгжийг дангаар нь эсвэл бусад бөгжтэй давхарлан зүүж, өөрийн хэв маягийг бүрдүүлээрэй.

''Хөвж буй мэт харагдах алмаазан зүүлт''
Арьсан дээр тогтсон мэт үл анзаарагдам нарийн хийцтэй, ганц алмаазын тансаг гялбаагаар өдөр тутмын төрхөд тань зөөлөн өнгө нэмнэ.

08/10/2026

''Les Essentiels'' by Maral Exquisite Gemstones

Luxury is often found in the pieces you reach for every morning.

Les Essentiels бол өдөр тутамдаа хялбархан, эрхэмсэг байдлаар зүүхэд зориулан бүтээсэн орчин үеийн үнэт эдлэлийн цуглуулга юм.

Ажлын өдрөөс оройн зоог хүртэл, ажлын өдрүүдээс амралтын өдрүүд хүртэл таны өдөр тутмын амьдралын хором бүртэй зохицно.

Цэвэр, минимал дүрслэл, тэнцвэртэй харьцаа, тав тухтай хийц бүр нь зүүсэн мөчөөсөө эхлэн таны нэг хэсэг мэт байхаар бүтээгдсэн.

Бие даасан хувийн захиалгат үнэт эдлэлийн үйлчилгээний ДАВУУ тал юу болохыг, тэднээс худалдан авалт хийх нь яагаад танд ...
07/10/2026

Бие даасан хувийн захиалгат үнэт эдлэлийн үйлчилгээний ДАВУУ тал юу болохыг, тэднээс худалдан авалт хийх нь яагаад танд АШИГТАЙ болохыг харцгаая!

Том жижиг худалдааны төвүүдэд зарагдаж буй та бидний мэдэх томоохон брэндүүд нь Корпорацийн жижиглэнгийн үнэт эдлэлийн дэлгүүрүүд юм. Тэд компаний хэмжээ, тэдний түүх болон бүтээгдэхүүний үнэ, чанараасаа шалтгаалаад өөр өөр ангилалд хуваагдана. Жишээлбэл дээд зэрэглэлийн гоёл чмэглэлийн дэлгүүр, дунд хэмжээний дэлгүүр гэх мэт.

Мэдээж дээд зэрэглэлийн том брэндүүдийн бүтээгдэхүүний чанар хийц “World class” мөн тэдний оло жилтйн түүх үүнийгээ дагаад үнэ нь АСАР ӨНДӨР. Тэдний бүтээгдэхүүний үнэ бүрт тэдний олон жилийн тэртээх нэр хүндээс гадна нэмэлт зардлууд болох дэлгүүрийн түрээс, маркетингийн хөлс, худалдагч, бусад ажилчидын цалин хөлс зардлууд шингэсэн байдаг.

Харин хувийн бие даасан үнэт эдлэл урлагч бидэнд эдгээр олон зардлууд шаардагддаггүй учраас үнийн хувьд уяан хатан, ба та биднээс зарцуулсан мөнгөн дүндээ нийцхүйц үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг гар дээрээ авах боломжтой болдог.

Бид үнэт чулуугаа адилхан эх үүсвэрээс шууд худалдан авдаг, уран дарханы чадварыг ялгаагүй чухалчлан үздэг хийгээд бидний бүтээгдэхүүний үнэ тэдгээр том брэндүүдээс 2 дахин хямд болдог.

Марал брэнд нь Франц улсын Atelier - тай хамтран ажилладаг учраас хийц чанар, эх үүсвэр гэрчилгээ бүгд олон улсын стандарт чанарын дагуу явагддаг.

Those mentioning names for only educational purpose.

06/10/2026

The Journey of а Custom-Made Diamond Ring.

Энэхүү захиалгат бөгж нь 1 каратын, гялалзалт болон гэрлийн тусгалыг илүү тодотгох brilliant cushion cut хэлбэрийн төв чулуутай. Төв чулуу нь байгалийн алмаазан чулуу бөгөөд F өнгөний зэрэглэл, VS1 цэвэршилттэй.

Төв чулууг тойруулан 22 ширхэг жижиг байгалийн алмаазан чулуугаар halo загвар гаргаж, бүхэлд нь platinum суурьт урласан.

Энэхүү бөгжийг захиалагчийн хүсэл, сонголтод бүрэн нийцүүлэн custom-made байдлаар тусгайлан бүтээсэн болно

05/10/2026

Захиалгаар урласан 2.65ст байгалийн цайвар хөх өнгийн Индранил/ Сапфир чулуун бөгж.

Үнэ: USD4000

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Maral Exquisite Gemstones posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share